Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 464 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдлыг шалгаж 28 гомдлыг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Нийслэлийн Боловсролын газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ.