Монгол Улсад дөрөв дэх үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болов.
Өнөөдрийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь түрүүлж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Дархан аварга Н.Батсуурь өнөөдрийн барилдаанд түрүүлснээр дархан аварга цолтойгоор үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн хоёр дахь дархан аварга цолтой бөх болов.
Одоогоос 27 жилийн өмнө 1998 оны үндсэн хуулийн ойн өдрийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ аварга дархан аварга цолтойгоор түрүүлж байсан билээ.