Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийнхээ 18 нас хүрч, өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах залууст Цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардууллаа.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж цэргийн бүртгэлд хамрагдаарай
И.Нямсүрэн СБД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын Тоо бүртгэлийн ахлах офицер, Дэд хурандаа
2025 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 06-22-нд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж цэргийн бүртгэлд хамрагдаж 18 нас хүрч буй залууст Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, цэргийн алба хаах төрлүүд, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээг зохион байгуулж байна. 18 нас хүрч буй залуус 50 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Тиймээс 50 нас хүртлэх иргэд бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж, жил бүр 2 удаагийн татлага байгаа. 5, 10 сарын татлагадаа идэвхтэй хамрагдаарай гэж хүсэж байна. Эх орныхоо төлөө бэлэн байж, үндсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байхыг уриалж байна.