Холимог тулааны “ONE Championship” холбооны шинэ оны анхны тулаан 1 дүгээр сарын 11-ний өдөр Тайланд улсын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Тус холбооны чансааны тавдугаарт бичигдэж байгаа “MGL-1” холбооны хошой аварга “Шандас ММА” төвийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил энэхүү тулааны нэгдүгээр үед өрсөлдөгчөө буулган авч ялалт байгуулсан юм.
Энэ тулаанд Б.Энх-Оргил дээд жингийн тулаанч Экуадор Улсын тамирчин Аарон Канертитай жин өгсөж тулалдаж ялсан. Аарон Канерти арав ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.
МУГТ Жадамбаагийн Нарантунгалаг Б.Энх-Оргилыг дасгалжуулдаг.
Монголын холимог тулааны MGL-1 холбооны хошой аварга, дэлхийн тэргүүлэх One championship холбооны хагас хөнгөн жин буюу 66кг-ийн жингийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Б.Энх-Оргилын хувьд One championship холбоонд нийт таван тулаан хийж дөрөв ялаад байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2024 оны наймдугаар сард Филиппин улсын Карло Бумина-ангийг боолтоор ялснаас хойш тулаан хийгээгүй байсан билээ.
Муайтай, Жюү жицү суурьтай тулаанч Аарон Канарти нь мэргэжлийн 12 тулаанд орж 10 ялалт, хоёр ялагдалтай басйан юм. One championship холбоонд орж ирсэн даруйдаа супер хоёр тулаанчтай таарч ялагдал хүлээгээд байна. Өмнө нь Мексикийн UWC холбоонд “гялалзаж явсан” Аарон Канарти энэ жил 28 настай бол Б.Энх-Оргил 36 настай юм.
Аарон Канарте нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны төлөвлөгөө ёсоор ОХУ-ын шилдэг тулаанч Тимофей Настюхинтэй тулалдах товтой байсан ч цуцлагдаж Б.Энх-Оргилтой тулалдахаар болсон нь энэ юм.