Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа “АСА Арена”-д хийх юм. Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбооны нэрэн дээр зохион байгуулах аж. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан ба энэ бүх тулаан хилийн чандад болж байжээ. Мэргэжлийн карьераа эхлүүлснээс хойш анх удаа эх орондоо аваргын бүсээ хамгаалах “Аваргуудын үдэш” нэртэй тулаанаа хийх гэж буй нь энэ юм. Уг тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзэж, өрсөлдөх гэнэ.
Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар:
“Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болсон байна. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш тулаан хийсэн шилдэг тамирчид байгаа. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорьж байна. Эх орондоо ирж, Баянгол зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилтаа хийж байна. Миний хувьд нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцаж, ирэх сарын 15-н гэхэд эх орондоо ирсэн байна. Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсч байна. Энэ тулаанд Н.Төгсцогт оролцоно. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Би боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна” гэв.
Эх оронд хэрэггүй ээ. Чамд өөрт чинь л хэрэгтэй. Түүнийгээ санаж яв. Харин шөнө орой шалдан нүцгэн гүйж үлгэрлэхгүй шүү