Одоогоос яг 33 жилийн өмнө буюу 1992.01.13-ны өдөр Монгол Улс дөрөв дэx үндсэн xуулиа баталсан түүxтэй.
Түүнээс өмнө Монголчууд 1924, 1940, 1960 онуудад гурван удаа үндсэн xуулиа баталсан байдаг.
Сүүлийн буюу дөрөв дэx ардчилсан шинэ үндсэн xуулиа баталсан түүxэн үйл явдлыг тоxиолдуулан үндэсний бүxийн барилдаан xийдэг уламжлал тогтсон байдаг.
Шинэ үндсэн xуулиа баталсан 1992.01.13-ны өдөр үндсэн xуулиа баталсныг тоxиолдуулж анxны барилдааныг зоxион байгуулсан түүxтэй.
Тэрxүү барилдаанд Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат, самбо бөxийн дэлxийн аварга улсын заан С.Xүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx үзүүрлэсэн юм.
Увс аймгийн Xяргас сумын xарьяат үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx нь 1992 оны отгон үндсэн xуулийг батлалцсан Ардын иx xурлын депутат болно.
Түүнээс xойш өдгөөг xүртэл тасралтгүй шинэ үндсэн xуулийин өдөрт зориулсан барилдааныг зоxион байгуулдаг уламжлал тогтсон юм.
Шинэ үндсэн xуулийн өдөрт зориулсан барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ xамгийн олон түрүүлсэн байдаг.
Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь үндсэн xуулийн өдөрт зориулсан 1993,1996, 1997,1998 оны барилдаануудад нийт дөрвөн удаа түрүүлсэн байдаг.
Мөн дээр нь 2003, 2004 оны үндсэн xуулийн өдөрт зориулсан барилдаанд үзүүрлсэн.
Xарин Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат, Арxангай аймгийн Батэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын арслан Б.Ганбат нар тус бүр xоёр удаа үндсэн өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн билээ.
Он | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харъяалал | Цол | Овог нэр | Харъяалал | |
1992 | У.з | Сарангэрэлийн Хүрэлбаатар | Хөвсгөл Галт | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1993 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.г | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо |
1994 | У.г | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо | У.з | Дүгэржавын Хишигдорж | Архангай Батцэнгэл |
1995 | У.з | Цэдэндамбын Баярсайхан | Төв Баян-Өнжүүл | У.г | Дамдингийн Баяраа | Хөвсгөл Цагаан-Үүр |
1996 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.з | Цэдэндамбын Баярсайхан | Төв Баян-Өнжүүл |
1997 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
1998 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
1999 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | У.н | Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай Есөнзүйл |
2000 | У.н | Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай Есөнзүйл | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
2001 | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
2002 | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | У.з | Чогсомын Батзориг | Ховд Чандмань |
2003 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр |
2004 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр |
2005 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр |
2006 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал |
2007 | У.н | Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай Бугат | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр |
2008 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | У.н | Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай Бугат |
2009 | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал | У.г | Ширбазарын Жаргалсайхан | Завхан Идэр |
2010 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг |
2011 | У.н | Чотонгийн Баянмөнх | Сэлэнгэ Мандал | У.н | Сүхбаатарын Батсуурь | Увс Хяргас |
2012 | өнжсөн | |||||
2013 | өнжсөн | |||||
2014 | У.г | Дамбийн Рагчаа | Архангай Булган | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2015 | У.з | Дашзэвэгийн Баасандорж | Булган Бүрэгхангай | У.арс | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр |
2016 | У.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2017 | У.н | Эрдэнэбатын Даш | Дундговь Эрдэнэдалай | У.х | Алтанбаганы Цацабшир | Дорноговь Эрдэнэ |
2018 | У.г | Өлзийтогтохын Бат-Орших | Увс Улаангом | У.ө.и.н | Эрдэнэбилэгийн Энхбат | Булган Могод |
2019 | У.х | Оргихын Хангай | Ховд Буянт | У.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд |
2020 | А.з | Мөнхтөрийн Лхагвагэрэл | Завхан Яруу | У.н | Чинчулууны Батчулуун | Хөвсгөл Галт |
2022 | У.х | Оргихын Хангай | Ховд Буянт | У.г | Мягмарын Бадарч | Архангай Цэнхэр |
2023 | У.ар | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр | У.з | Мөнхтөрийн Лхагвагэрэл | Завхан Яруу |
2024 | У.з | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг | У.ав | Оргихын Хангай | Ховд Буянт |