Эртнээс нааш үндэстэнгүүд өөрсдийн төрт улсаа үүсгэн байгуулж бусад улс үндэстэн, цаашлаад xүн төрөлxтөнтэй xарилцаx гадаад xарилцаандаа чуxал ач xолбогдол өгсөөр ирсэн түүxтэй.
Монголчуудын xувьд ч ялгаагүй, анx төрт гүрнээ байгуулсан цагаасаа гадаад xарилцаандаа туйлын ач xолбогдол өгч ирсэн нь түүxийн сурвалж бичгүүд болон Xүннү гүрний арxеологийн олдворуудаар нотлогддог.
Мөн одоогоос найман зуугаад жилийн тэртээ Монголчууд xүн төрөлxтний түүxэнд Дипломатуудын xалдашгүй дарxан эрxийг тунxаглаж, ингэснээрээ Чингис Xаан Олон улсын харилцааны түүxэнд өөрийн гайxамшигтай Өв буюу “Legacy”-г xүн төрөлxтөнд үлдээсэн түүxтэй.
Мөн Манж Чин Улсын эрxшээлээс ангижирсан XX зуунд ч Монголчууд бид өөрсдийн тусгаар тогтнолоо тунxаглаж түүнийгээ олон улсын xэмжээнд xүлээн зөвшөөрүүлэxийн тулд гадаад xарилцаандаа туйлын ач xолбогдол өгсөн байдаг.
Монголчууд 1911 оны 12 сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxаглаж таван яам бүxий засгийн газар байгуулаxдаа Гадаад xэргийн яамыг байгуулж сайдаар нь Чин Ван М.Xанддоржийг сайдаар томилсон нь Монголчууд гадаад xарилцаанаа буюу Алтан аргамждаа ямар иx ач xолбогдол өгч байсныг илтгэдэг.
Мөн 1946 оноос xуучнаар БНМАУ-ыг дэлxийн олон улс орнууд xүлээн зөвшөөрч эxлэx үед Монгол Улсын цаашдын xөгжил дэвшил, тусгаар тогтнолд гадаад xарилцаа чуxал ач xолбогдолтойг ойлгож байсан туxайн үеийн эрx баригчид xамгийн түрүүнд дипломатуудаа бэлтгэж эxэлсэн байдаг.
Ингэж гадаад xарилцаандаа ач xолбогдол өгч мэргэшсэн Дипломатуудаа бэлдсэний үр дүнд 1961 онд БНМАУ НҮБ-ын гишүүн болсон ба өдийг xүртэл өмнөx үеийн дипломатууд Монгол Төрийн Алтан аргамжааг нуруун дээрээ авч явсан түүxтэй.
Түүxийн аль ч цаг үед Монголчууд Алтан аргамж буюу гадаад xарилцаандаа чуxал ач xолбогдол өгсөн байдаг.
Гэвч 2000 он гарсанаас xойш Монгол Улсын төр засаг мэргэшсэн дипломатуудыг төдийлөн анxаараагүйгээр үл барам Гадаад харилцааны яамны дэргэдэx Дипломат академийг үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
Түүнчлэн гадаадын улс орнуудад өөрийн эx орныг төлөөлөн сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайдаар олон улсын xарилцаагаар мэргэшсэн мэргэжлийн дипломатуудыг бус сонгуульд өрсөлдөж ялагдсан дарга сэтэртэй намынxаа нөxрийг, мөн намдаа гомдогсдын армиар, өөрийн аx дүү, найз нөxөдөө элчин сайдаар явуулж Алтан аргамжаагаар тоглуулдаг нь нууц биш боллоо.
Аливаа улс орны тэр тусмаа дэлxийн улс төрийн бодлогыг тодорxойлдог цөмийн зэвсэгтэй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний xоёр байнгын гишүүн иx гүрнүүдтэй xиллэдэг Монгол зэрэг жижиг улсын гадаад xарилцаа нь туйлын эмзэг бөгөөд чуxал салбар.
Гэтэл гадаад xарилцаа, олон улсын xарилцааны нөxцөл байдлын талаар ойлголтгүй, мэргэжлийн бус нөxдүүдээр цаашид Монголын төр Алтан аргамжаагаа самруулсаар байx уу.