Утааны хордлогоо хэрхэн тайлах вэ?
Японы Сүмо бөхийн түүхэн дэх 73 дахь “Ёкозүна” Тэрүнофүжи Харүо (照ノ富士 春雄) энэ нэгдүгээр сарын тэмцээнд амжилттай оролцохын төлөө залбирав. Тэрүнофүжи Харүо бол Сүмо бөхийн дээд зиндаанд хүрч чадсан Монголын тав дахь бөх бөгөөд долоо дахь гадаадын иргэн гэдгээрээ онцлогтой. Тэрбээр одоогоор “Ёкозүна” цолтой цорын ганц бөх билээ.
Ёслолын ажиллагаа Эзэн хаан Мэйжи болон түүний гэргий хатан хаан Шокэн нарт зориулсан Токио хотын хамгийн том Шинто шашны сүм гэгддэг Мэйжи-жингү (明治神宮)-д болсон.
Хүйтний эрч чангарсан ч сүмо бөх сонирхогчид ёслолын арга хэмжээнд оролцохоор цугларсан байна. Энэ бол гайхах зүйл огт биш, учир нь Сүмо бол япончуудын хувьд спорт гэхээсээ илүү үндэснийх нь соёлын нэгэн чухал хэсэг билээ.