УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн жинхэнэ албан тушаалтанд төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг тооцно гэж хуульд бий. Төрийн захиргааны албан хаагч гэхээр яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүс, Төрийн тусгай алба хаагчид нь хууль хүчнийхэн орно үг. Хуулиараа энэ хүмүүсийг л төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн байх жишээний. Багш, эмч нар, сургууль, цэцэрлэгийн бусад ажилтнуудыг төрийн үйлчилгээний ажилтнууд гээд орхичихсон. Ийм байж болохгүй. Энэ бол ялгаварлан гадуурхалт.
Төрийн эмч, төрийн багш гэж байхгүй биз дээ. Багш, эмч хүн нийтийн эрх ашгийн төлөө түмэнд үйлчилж байгаа болохоос биш төрд үйлчлээгүй байхгүй юу. Олон улсад бол эмч, багш нарыг нийтийн үйлчилгээний тэргүүлэх албан тушаалтан гэж үздэг. Тэгэхээр бид нэгт, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар хамгаалах ёстой. Тодруулаад хэлбэл, багш, эмч нарт төрийн жинхэнэ албан хаагчдад олгогддог нийгмийн баталгаа, цалин хөлсийг яг адилхан олгох хуулийн боломжийг нээнэ. Багш, эмч нарт төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийг олгодог хуулийг хийнэ. Тэрхүү хуульд мөн багш, эмч нарыг “Нийтийн үйлчилгээний тэргүүлэх албан хаагч” хэмээн статусыг нь өргөж өгнө” гэлээ.