О.Батнайрамдал: Нэг том компанид зориулж, хуулиудыг өөрчлөх нь ялгаварлал
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлээд буй. Өчигдөр /2024.01.08/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдсан ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул өнөөдөр энэ томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Үүрийнтуяа, Ж.Батсуурь, С.Эрдэнэболд, Ж.Золжаргал, А.Наранбаатар нар энэ томилгоог бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Санал хураахад Н.Оюундарь 63 гишүүн буюу 67.7 хувийн саналаар дэмжигдлээ. 30 гишүүн татгалзсан кноп дарлаа.
Наваан-Юндэнгийн Оюундарь нь Англи, Орос, Герман, Хятад хэлтэй гэнэ. Түүний төгссөн сургууль болон ажилласан байдалтай танилцацгаая.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1995 онд Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр
- 1998 онд Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995-1996 онд Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
- 1996-1997 онд Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
- 1997-1998 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
- 1999-2000 онд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
- 2000-2004 онд Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2004-2006 онд Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
- 2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
- 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2008-2010 онд БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
- 2010-2014 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
- 2014-2015 онд Гадаад хэргийн яамны дэд сайд
- 2015-2016 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн