БНАСАУ шинэ төрлийн гипер дуун хурдтай баллистик пуужинг амжилттай туршсан тухай мэдээлэл байна. Энэ талаар тус улсын Төрийн төв мэдээллийн агентлаг мэдээлэв. Туршилтын үеэр пуужингийн нислэгийн бүх үе шатыг амжилттай гүйцэтгэсэн аж. Баллистик пуужинг урьдчилан тодорхойлсон замаар хөөргөж, зорьсон цэгтээ өндөр нарийвчлалтай хүрсэн талаар онцлов.
Шинэ гипер дуун хурдтай пуужингийн хөгжүүлэлт нь Умард Солонгосын батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх чухал алхам болсон хэмээн тус улсын эрх баригчид онцолсон байна. Гэсэн ч, олон улсын шинжээчид энэхүү туршилт нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа юм. НҮБ болон бусад Олон Улсын байгууллагууд Умард Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөрт санаа зовниж буйгаа илэрхийлж, энэ үйлдлээ даруй зогсоохыг удирдагч Ким Жон Унд удаа дараа уриалсаар байгаа юм.
О.АНИР