Ч.Ундрам: Боловсролын хуулийн шинэчлэлээр хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн
“Түмэн тэмээний баяр-2025” Өмнөговь аймгийн Даланзадгад хоёрдугаар сарын 01-03-ний өдрүүдэд болно.
Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилгоор анх 1997 онд “Түмэн тэмээний баяр” эвент, арга хэмжээг зохион байгуулж байсан аж. Ийнхүү 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус эвент арга хэмжээ нь Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент бөгөөд өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн, 2016 онд 1108 тэмээ барианд оруулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй билээ.
Э.НАМАР