УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний хувьд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга. Надад маш олон ААН, иргэдээс гомдол ирж байна. Хууль хяналтын байгууллага улс төрчдийн захиалгаар ард иргэд, ААН-үүдийг зовоож байгаа байдал хэрээс хэтэрлээ. Улстөрчид хууль хяналтын байгууллагад нөлөөлж байгаа юу, үгүй юу гэдгийг баталгаажуулж, мэдээлэл өгнө. Сонсгол хийнэ. УИХ-ын гишүүд бид шүүгчдийг, прокурорыг, хууль хяналтын байгууллагын тэргүүнийг сонгодог, томилдог. Тэгээд байхад биднийг сонгосон иргэд, ААН-үүдийг хууль бусаар зовоож, зүдрээж байгаа гомдол тасрахгүй байна. Энэ бол байж боломгүй. Үүнийг УИХ хяналтдаа авч, сонсгол хийнэ.
Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд энэ талаарх гомдол мэдээллийг баталгаажуулж, албан бичгээр өгөөч гэж хандана. Тэдгээртэй танилцаад сонсгол хийнэ. Өнөөдөр улстөрчдийн захиалгаар хэдэн ААН-үүдийг зовоож байж болно. Хамаг бөөс, хуурсаа түүлгэчихсэн, байнгын хууль хяналтын байгууллагын хяналтад байдаг би л энийг ярихгүй юм бол хэн ярих билээ дээ” гэлээ.
Э.НАМАР
gishuunee bolingyytaa heden sayaiin tetgemj avahaa zuv gej zarlajee,iim hyyramch duurtnuud dald ordoggui yum bh da.yadarsan amitad songood l bh yum hyyrtagdaj hanahgui yum da