Төрийн болон ОН-ийн өмчит компаниудтай холбоотой хуулийг хэлэлцэнэ
Өнөөдөр /2024.01.08/ Төрийн ордонд гурван ажлын хэсэг, хоёр байнгын хороо хуралдах товтой байна.
Тодруулбал,
- Ёс зүй, дэгийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Байнгын хорооны тогтоолын төсөл
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13.00 цагт хуралдаж, Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь ээ.
Харин гурван ажлын хэсэг дараах асуудлыг хэлэлцэхээр хуралдана.
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулах чиглэлээр судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан