Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.01.07/ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан болон Д.Эрдэнэбилэг нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийлээ. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ “Ерөөсөө Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээд болон Д.Эрдэнэбилэгт манай шүүх үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хэдэн ч удаа дээд шүүх рүү очив. Хэдэн ч удаа анхан шат руу буца. Миний мэдэж байгаагаар 10 гаруй жил боллоо.
Гашуунсухайт-Ганц мод боомтын хэлцлийг хийхдээ гурав дахь талын төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийж, УИХ-аар эхний баримт бичиг батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ нууц биш.
2013 онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс БНХАУ-д очиж БНХАУ-д Монголын тал Тавантолгойг өгье гэдэг санал тавьсан байдаг. Энэ португалууд бүгд байгаа. Ингээд 2014 онд яагаад хоёр улсын Засгийн газар хоорондоо шууд гэрээ хийж болохгүй байгаа юм бэ гэж асуухад заавал манайх тодорхой ААН-үүдийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын ААН-үүд орно, гэхдээ Тавантолгой үүнд хамаарахгүй. БНХАУ-ын талд 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Мөн төмөр замыг 49:17:17:17 гэдэг хувиар дөрөв хуваах гэрээнд гарын үсэг зурсан. 2014 оны наймдугаар сарын 21-23 ны хооронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын талтай холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Тэгээд үүнийгээ устгасан.
Би сая БНХАУ-ын Ерөнхий сайд, Чайна энержи компанитай уулзах үеэрээ тэр баримт бичгийг сураглаж олж, авсан. Засгийн газрын гишүүдэд ч танилцуулсан. Эцэст нь үнэнд гүйцэтгэж Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлэлцээр ямар ч маргаангүйгээр батлагдсан.
Төмөр зам баригдвал Тавантолгойг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж үзсэн 2-3 компанийн эрх ашиг зөрчигдөнө. Мөн Баяннуурт байгаа нэр бүхий 11 компанийн нүүрс тээврийн ажилд саад учирна. Тиймээс намайг БНХАУ-руу уулзалт хийхээр явсан үеэс эхлэн жагсаал цуглаан болж эхэлсэн.
Энэ жагсаалуудыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай холбоотой. Ц.Элбэгдоржийн 2014 онд гаднын нөхөдтэй тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байгаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг, түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн үед шүүгч болж байсан. Тэд одоо эзэндээ л үйлчилж байна” гэсэн юм.
Р.Чингис гэгч Боловсролын яаманд танилаараа арын хаалагдаж байгаад 2 жилийн хугацаатай АНУ-ын Деневер хотод төрийн зардлаар явсан гэдэг ба Америкт АН-ын Элбэгдорж,Сайханбилэг нартай маш дотно харьцаатай болсон,тэгээд л Сайханбилэг Е/сайд болонгуутаа цагдаад газрын дарга ч хийж байгаагүй Р.Чингис гэдгийг ЦЕГ-ын даргаар шууд томилсон,тэр цагаас эхлэн тэдний бүх булхайг аргалж үйлчилдэг,түрийвч 1 хүн нь болсон этгээд шүү дээ! Одоо тэгээд Чингисээ зайлуулаач,оросын эрлийз дүү Р,Саруул нь МАН-ын л нөмөрт гүйдэг нөхөр! Зүгээр л сүртэй ярихаас цаашгүй,олныг талцуулаад байх юм та нар,шудрага байгаачээ!