Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг УИХ-д өргөн мэдүүллээ
Хоёрдугаар сард Саудын Араб Азийн орнуудад нийлүүлэх газрын тосныхоо үнийг нэмэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Азийн худалдан авагчдад зориулсан Arab Light (Арабын хөнгөн түлш) маркын түлшийг баррель нь 0.6 америк доллараар нэмэх аж. Ингэснээр, Оман/Дубай газрын тосны сагснаас 1.5 америк доллараар өндөр үнэ болно хэмээн төрийн өмчит “Saudi Aramco” компани мэдэгджээ. Баруун хойд Европ болон Газар дундын тэнгисийн улс орнуудын хувьд Саудын Арабын газрын тосны үнэ мөн ирэх сараас баррель нь 1.3 америк доллараар нэмэгдэнэ. Харин, АНУ-ын худалдан авагчдад баррель нь 0.3-0.4 америк доллараар буурах аж.
(Эх сурвалж: Reuters)