Төрийн болон ОН-ийн өмчит компаниудтай холбоотой хуулийг хэлэлцэнэ
Маргаашаас /2024.01.08/ Говь-Алтай аймагт буун дуу гарах нь ээ.
Тодруулан хэлбэл, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдынхаа Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Ийнхүү Засаг даргын захирамж 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр гарчээ. Захирамждаа мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгасан байна.
Товчхондоо бол Говь-Алтай аймагт чонын тоо толгой элбэгшсэн тул ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрчээ.
Ахуйн зориулалтаар гэдгийг яг юу гэж ойлгох юм бэ????
Ойлгохгүй бнаа, ахуйн зориулалт гэхээр хүнсэндээ хэрэглэх юмуу, хаашаа юмбэ…???