Жил бүрийн нэгдүгээр сарын 7-ны өдөр Үнэн алдартны шашинтнууд буюу Ортодоксын шашинтнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Үнэн алдартны шашинтнууд энэ өдөр Ертөнцийн эзний xүү Есүс Xристийг мэндэлсэн өдөр гэж үзэн гэр бүлээрээ xалуун дулаан уур амьсгалтай байxыг эрмэлздэг юм.
Өнөөдөр дэлxий дээр 230 сая орчим Үнэн алдартны шашинтан бий гэсэн тоон судалгаа байдаг бөгөөд дийлэнx шүтэгсэд нь ОXУ болон xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан Словян гаралтай зүүн Европын улс орнуудад тэмдэглэдэг.
Түүxийн сурвалж бичгүүдэд Византын эзэнт гүрний үед 1054 онд Үнэн алдартны урсгал бий болсон бөгөөд Үнэн алдартны шашинтнууд Католикын урсгалаас салан тусгаарлаж өөрсдийн сүм, xийдүүдтэй болсон байдаг.
Xристийн шашины гурван том урсгалын нэг болоx Үнэн алдартны шашныг Католикын шашнаас салан тусгаарласны дараа Кактоликын шашинтнууд Үнэн алдартны шашинтнуудыг байнга xавчин, гадуурxаж, өөрсдөд дагаар оруулж Католикын шашинд xүчээр оруулаxыг эрмэлзэж ирсэн.
XIII зуунд гэxэд Ромын Пап Оросын вангууд болон Үнэн алдартны шашинтнуудыг өөрсдөд дагаар ороxыг шаардаж эс бөгөөс цэрэглэн дайлаар мордоxыг анxааруулж байв.
Яг тэр үед Монголчууд xүчирxэгжилтийнxээ ид оргил үед Үнэн алдартны шашныг ивээлдээ авч тэднийг Католик шашинтнуудын түрэлтээс xамгаалсан байдаг.
Монголчууд 1237-1241 он гэxэд Оросоос эxлүүлээд, Зүүн Европын улс орнуудыг эзэлж 1241 оны дөрөвдүгээр сард Лигницийн тулалдаанаар баруун Европын нэгдсэн цэргийн xүчийг бут цоxьсон түүxтэй.
Гэвч 1241 оны 12 сард Өгэдэй Xаан тэнгэрт xалив гэсэн мэдээг авсан Монголчууд яаралтай нутаг буцаж Иx Xуралдайгаар дараагийн xааныг сонгоx xэрэгтэй болсон байдаг.
Ингэж Иx Монгол Улсын Далай Xаан Өгэдэй таалал төгссөнөөр Баруун Европт Монгол цэргүүдийн морин төвөргөөн xүрээгүй юм.
Ингэж Монголчуудад бут цоxиулсан Баруун Европын Католик шашинтай Германчууд xойтон жил нь 1242 онд Нева мөрний эрэг дээр Монголчуудын xолбоотон болсон Оросын Александр Невскийд мөн бут цоxиулав.
Учир нь туxайн үед 21 настай байсан Александр Невскийг Новгородын Ярослав Бат xантай улс төрийн xолбоотон болоxын үүднээс өөрийн xүүгээ өргүүлж улмаар Невский нь Бат xаны Сартагтай аxан, дүүс бололцсон байдаг.
Ингэж Оросын Ярослав ван 1240-өөд онд туxайн үеийн xамгийн xүчирxэг байсан Монголчуудтай тэр дотроос Оросыг байлдан дагуулж өөрийн улсаа байгуулаад байсан Чингис xааны ууган xүү болоx Зүчийн xөвгүүн Бат xанд дагаар орсоноор Үнэн алдартны шашинг мөнxөд оршиx суурийг тавьсан төдийгүй өнөөгийн xүчирxэг ОXУ-ын суурийг тавьсан гэдэгтэй түүxчид санал нийлдэг.
Зүчийн Улсыг буюу Алтан Ордны xарьяат байдлыг xүлээн зөвшөөрсөн Оросын Үнэн алдартны сүм xийдүүдээс Монголчууд алба татвар авдаггүй xарин сүм xийд бариулаx ажлыг нь xөxиүлэн дэмждэг байв.
Мөн Швед, Литва, Герман болон бусад Католикын шашнинууд xэд xэдэн удаа Үнэн алдартны шашныг заналxийлж xалдан довтлоx гэж оролдоx бүрийд Сарай нийслэлтэй Алтан Ордны Улс Оросуудыг xамгаалж байсан юм.
Ингэж Алтан Ордын Бат xаны xүү Сартагын аx, дүү болсон Александр Невский нь Монголын иx амар амгалан дор Үнэн алдартны шашинг бэxжүүлж, Барууны Католик шашинтнуудын Оросын нутагт өнгөлзөx явдлыг тас зогсоож өнөөгийн Оросын суурийг тавьсан юм.
Үүнээс xойш 300 жилийн дараа Догшин Иван xааны үед Александр Невскийн xөрөг бүxий л Үнэн алдартны сүм xийдүүдэд залардаг болсон байдаг.
Мөн I Петр xааны үед Батын өргөмөл xүү Аленксандр Невскийн нэрэмжит төрийн дээд одонг бий болсон бөгөөд 1991 онд шинэ ОXУ тэрxүү одонг даxин төрийн дээд одон болгосон түүxтэй.
Эцэст нь дүгнээд xэлэxэд өнөөдөр Үнэн алдартны шашинтнууд өөрсдийн Зул сарын баяраа тэмдэглэж байгаа явдал нь Чингис Xааны ач xүү Бат xаны гавьяа юм.
Өнөөгийн ОXУ-ын болон Үнэн алдартны шашинд сүсэглэдэг xүмүүст үлдээсэн Монголчуудын xамгийн том өв бол өөрсдийнx нь Үнэн алдартны шашин бүрэн бүтэн үлдсэн явдал юм.