“Оюу толгой” компани түймэрт өртсөн талбайд 1 сая мод тарилаа
ХӨСҮТ Мэс заслын тасгаа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, өмнө нь Сүрьеэгийн клиникийн дөрөвдүгээр давхарт стандартын бус өрөөнд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол одоо ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэсэгт мэс заслын боолт, мэс заслын эмчийн үзлэгийн хэсэг, мэс заслын ажилбарын хэсгийг шинээр тохижуулжээ.
ХӨСҮТ-ийн Мэс заслын тасгийн эмч нар жилдээ 600-800 орчим мэс засал хийдэг байна.
Үүнд:
- Цээжний хөндийн мэс засал
- Нуруу нугасны мэс засал
- Булчирхайн мэс засал
- Үений мэс засал
- Хэвлийн мэс засал
- Яаралтай мэс заслууд багтана.