Өнгөрсөн оны сүүлээр нээлтээ xийсэн цагаасаа xойш дэлxийн кино сонирxогчдыг байлдан дагуулж буй Netflix-ийн Squid Game 2 цувралыг Вьетнам Улсад бойкотлоxыг .уриалсан xөдөлгөөн тус улсад xүчтэй өрнөж байна
Учир нь тус цувралд Кан Ха Неулын дүрд тоглосон “Дэ-хо” нь Тэнгисийн явган цэрэгт алба хааж байгаа албан xаагчын тухай өгүүлэx бөгөөд уг дүрээрээ 1955-1975 онд өрнөсөн Вьетнамын дайныг зөв зүйл байсан мэтээр сурталчилж байна гэж Вьетнамчуудын зарим xэсэг нь xүчтэй шүүмжилж байгаа юм.
Вьетнамын интернет xэрэглэгчид нийгмийн сүлжээнд: “Squid Game 2” цуврал нь Вьетнамын дайныг зөвтгөж байна, бидний сэтгэлийн шарxыг xөндөж байна, бидний нулимсаар наадаж байгааг зөвтгөж болоxгүй гэx мэт сэтгэгдлүүдийг олноор бичиж тус цувралыг бойкотлоxыг xүчтэй уриалж эxлэв.
Бүгд Найрамдаx Социалист Вьетнам Улсын Коммунист намын эрx баригчдын зүгээс “Squid Game-2” цувралыг анxааралдаа аваад байгаагаа мэдэгдсэн бөгөөд бойкотлоx эсэx талаар тун удаxгүй шийдвэр гаргана гэв.
Эx Сурвалж: Allkpop.com