Найруулагч Б.Тамир Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн хүү. Тэд “Цөвүүн цаг” нэртэй кинонд хамт ажиллажээ. Хоёул кинонд гол дүр бүтээсэн үү, эсвэл нэг нь найруулагчаар ажилласан уу гэдэг нь одоогоор нууц хэвээрээ байна. Ямартай ч энэ оны гуравдугаар сард аав, хүү хоёрын хамт ажилласан кино үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Найруулагч Б.Тамир эл кино бүтээлийг “Жийж продакшн”, “MBT entertainment” ,”Nomadia Pictures” хамтран бүтээсэн гэдгийг онцолжээ.
“Цөвүүн цаг” кино тэдний анхны хамтарсан ажил биш юм. Тодруулан хэлбэл, 2018 онд “Байтаг богд” киноны зохиолыг аав нь бичиж, хүү нь гол дүр бүтээсэн билээ. Үүгээр зогсохгүй хамтдаа найруулагчаар ажилласан гайхам түүх тэднийх.
Мөн тэрбээр аав, ээжийнхээ хамт “Зэрэглээнд тормолзох ингэ” уран сайхны кинонд ажилласан нь хараахан үзэгчдийн хүртээл болж амжаагүй байгаа аж.
М.БУЯНЗАЯА