Засгийн газраас 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад буй.
Төсвийн хууль хэлэлцэж батлагдсаны маргааш “ТӨК-иуд дахь Шилэн ажиллагааны шинэ үе эхэлнэ. Засгийн газрын нэгдсэн цахим хуудсанд ТӨК-иудын бүх төрлийн мэдээллийг нээх болно.” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн. Үүний дагуу төрийн өмчит 123 компаниас 119 нь цахим хуудаст мэдээллээ ил болгов. Тэдний 34% нь АЛДАГДАЛТАЙ ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайланд төрийн өмчит болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашиг, алдагдлыг дараах байдлаар авч үзжээ. Тодруулбал, ТӨК 99 компани, түүний охин компани нийлээд 123 компани байгаа аж. Үүний 43 нь алдагдалтай ажиллаж байна хэмээн дүгнэгджээ.
Харин энэ 43 компани дотор гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авхуулалгүй яваа 21 компани байгаа юм.
Засгийн газраас өргөнмэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар:
1. Алдагдалтай ТӨК-иудыг өөрчлөн зохион байгуулж эсвэл татан буулгана.
Төр, орон нутгийн өмчит компани 3 жил дараалан алдагдал хүлээсэн бол татан буулгах буюу өөрчлөн байгуулна. Төсвийн хууль батлагдсан даруйд алдагдалтай компаниудыг татан буулгаж, өөрчлөн байгуулна. Ашиг биш алдагдал үйлдвэрлэдэг атлаа оршин тогтноод байдаг, татвар төлөгч бүх ард түмэнд нуруун дээр байдаг гажуудлыг үндсээр нь хуульчлан засна.
2. Төр, орон нутгийн өмчит компаниуд олон улсын аудитын өмнө ажлаа шалгуулна.
Төрийн болон орон нутгийн өмчит бүх компанид олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх зохицуулалтыг хуульд тусгалаа. Төр, орон нутаг өмч хөрөнгөө нөлөөгүй толинд харж нөхцөл байдлаа бодитоор үнэлүүлдэг болно.
3. ТӨК бүтэн шилэн болно.
Авлигын эсрэг “Шилэн” ажиллагаагаар 800 мянган мөр өгөгдөл мэдээлэл ил болсон ч хуульд бүрэн тусгагдаагүй гэх шалтаг, цоорхойгоор төрийн өмчит компаниуд хойш суусаар ирсэн. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төр, орон нутгийн өмчит компаниуд бүрэн шилэн, ил тод байх хуулиар хүлээсэн үүрэгтэй болно. Төсөв, төлөвлөгөө, өмч хөрөнгө, гэрээ хэлцэл, аудит хийлгэсэн тайлан, худалдан авалтын болон нийлүүлэгч этгээд, үнийн дүн, сонгон шалгаруулалт, төлсөн татвар, төлбөр, хураамж; хандив, тусламж зэрэг бүх төрлийн мэдээллээ ил тод, шилэн байлгах, үүргээ биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагын хамт тусгажээ.
Төрийн өмчит компаниудын алдагдал, ашгийн мэдээллийг харвал, 54 ТӨК 3 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай, 65 нь 5 их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна.
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлалын дансыг арвижуулахын тулд уул уурхайн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, ил тод болгон, зардлыг бууруулж, алдагдалгүй ажилладаг болгох учиртай.
“Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу үндэсний баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэгч Эрдэнэс Монгол нэгдлийн ТУЗ–ийн дэргэд ажилладаг ерөнхий аудитыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авахаар зарлаж байгаа юм. Ерөнхий аудит сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа дотор ньхарьяалагдаж байгаа санхүүгийн, техникийнгээд бусад аудитуудыг мөн нээлттэй сонгон шалгаруулсны үндсэн дээр аудиторууд нэгдэж энэ компанийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллах вэ гэдэг зөвлөмжүүдийг гаргана. Эдгээр компаниудаас аль компани нь ашиггүй ажиллаж байгаа юм, аль компани дээр нь ямар үйл ажиллагаа явуулбал илүү орлого төвлөрүүлэх юм бэ? Үүнтэй холбогдуулаадЭрдэнэс Монгол нэгдлийн дэргэдэх компаниуд болон ТӨК-иуд дээр аль компанийг татан буулгах эсвэлнэгтгэн нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах вэ, түүнчлэн хөрөнгө мөнгө босгох чиглэлээр аль компанийг нь IPO гаргаж листэд болгох вэ гэдэг зөвлөмжүүдийг дотоод аудитууд гаргаж, ТУЗ-дөө танилцуулна. Үүний дараа Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар аль аль компани дээр олон улсын аудит оруулах вэ гэдгийг шийднэ. Тэгэхээр ТӨК болон уур уурхайн компаниудынхаа үр ашгийг орлогыг нэмэгдүүлснээр иргэн таны хуримтлалын дансны хуримтлал нэмэгдэнэ ээ гэсэн үг.”