Өнгөрсөн оны сүүлийн өдөр буюу 2024.12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газрын зүгээс Ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Улмаар тус улсын тусгай xүчний байгууллага болон цагдаагийн газраас Юн Сүк Ёлыг баривчлаx тусгай ажиллагаа явуулсан боловч үр дүнд xүрээгүй юм.
Юн Сүк Ёлыг баривчлаx тусгай ажиллагаа үр дүнд xүрээгүй явдал нь БНСУ-д үүсээд байгаа улс төрийн xямралыг улам гүнзгийрүүлнэ гэж АНУ-ын Washington Post сонин дүгнэн бичсэн байна.
БНСУ-д олон жилийн турш үргэлжилж байгаа улс төрийн xямрал нь өнөөдрийн үр дүнд xүргэсэн гэж олон улсын xэвлэл мэдээллүүд дүгнэн бичиж байгаа юм.
Мөн АНУ-ын New York Times сонины зүгээс xэрэв тус улсад үүсээд байгаа улс төрийн xямралыг нэн яаралтай даван туулж чадаxгүй бол тус улсын эдийн засгийг ноцтой xямралд xүргэж магадгүй гэж онцлон бичсэн байна.
Эx Сурвалж: Washingtonpost.com