Америкийн Вейл Корнеллийн Анагаах ухааны коллежийн эрдэмтэд хүний биеийн эсүүдэд “үхлийн цаг” хэмээх бүтэц байдгийг илрүүлжээ. Тэдний судалгаагаар, эсийн цөм дотор байрлах “цөмийн доторх цөм” хэмээх жижиг бүтэц нь рибосомын ДНХ (рДНХ)-ийг агуулдаг ба энэ нь хүний геномын хамгийн эмзэг хэсгүүдийн нэг аж.
Хүн нас ахих явцад тэрхүү “цөм доторх цөм” нь томорч, рДНХ-ийн тогтворгүй байдал нэмэгддэг ба энэ нь эд эсийн орших мөчлөг дуусахад нөлөөлдөг юм байна. Сонирхолтой нь, калори буюу илчлэгээ хязгаарлах зэрэг хөгшрөлтийг удаашруулах арга барилууд нь “цөм доторх цөм”-ийн хэмжээг улам багасгаж, эсийн насжилтыг уртасгах боломжтой болохыг эрдэмтэд олж тогтоожээ.
Одоо судлаачид эдгээр өөрчлөлтүүд нь хүний биеийн бусад эсүүд, тэр дундаа үүдэл эсүүдийн насжилтад хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судалж байгаа аж.
Эх сурвалж: SciTechDaily
Бөөмөн доторх бөөмхөн