Их Британид 52 жилийн өмнө алга болсон эмэгтэй амьд байгааг олж тогтоожээ. Өдгөө 68 настай Шейла Фокс (Sheila Fox) гэх эмэгтэй нь 1972 онд 16 настай байхдаа Ковентри хотоос алга болсон аж.
Тухайн үед цагдаа нар түүнийг эрэгтэй хүнтэй харилцаатай болж, гэрээсээ зугтсан байж магадгүй гэж таамаглаж байжээ. Хэдхэн хоногийн өмнө Уэст-Мидлендсийн цагдаа нар түүний хуучин гэрэл зургийг вэбсайт болон олон нийтийн сүлжээнд нийтэлж, олон нийтээс тусламж хүссэн байна.
Үүний дараа хэдхэн цагийн дотор иргэдээс мэдээлэл ирж, Шейла Фокс нь өөр улсын хэсэгт амьд сэрүүн, эрүүл энх аж төрж буйг тогтоожээ. Цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ, “Уэст-Мидлендсийн цагдаагийн газрын хамгийн удаан хугацаанд алга болсон хүний хэргийн мөрдөн байцаалт энд хүрээд дууссаныг зарлахад таатай байна” гэсэн байна.
Эх сурвалж: The Times