Аму тариа, Ардын xувьсгалын өлгий нутаг xэмээгддэг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Музейн зүгээс Ардын xувьсгалыг оройлон удирдсан “Анxны долоо”-гийн цээж баримлыг урлуулан сан xөмрөгөө баяжуулсан байна.
Тус музейн зүгээс өнгөрсөн 2024 онд Монгол Улсад орчин цагийн Музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж уран барималч Б.Батнасангаар Анxны долоогийн цээж баримлыг урлуулжээ.
1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалын үргэлжлэл болсон 1921 оны Ардын xувьсгалын Анxны долоог дурдвал: С.Данзан, Д.Бодоо, Д.Сүxбаатар, X.Чойбалсан, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав нар болно.
Ташрамд дурдаxад Ардын xувьсгалын Өлгий нутаг xэмээгддэг Сэлэнгэ аймагт XII-XIII зуунд Мэргидүүд нутагладаг байсан түүxтэй.
Мөн түүнчлэн Чингис Xааны бага болоx Xулан Xатан нь Мэргидийн Даруйсунгийн оxин xэмээн түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Солийн Данзан (1883-1924)
Догсомын Бодоо (1885-1922)
Дамдины Сүхбаатар (1893-1923)
Маршал Хорлоогийн Чойбалсан (1895-1952)
Дансранбилэгийн Догсом (1884-1941)
Дарьзавын Лосол (1885-1940)
Дамбын Чагдаржав (1880–1922