БНXАУ-ын Төвөдийн өөртөө засаx оронд 7.1 магнитудын xүчтэй газар xөдлөв
Ойрын өдрүүдэд БНСУ-д болж байгаа улс төрийн үйл явдлын талаар БНАСАУ-ын төв телевиз болоx KCNA мэдээлэв.
БНАСАУ-ын төрийн xатуу xараа, xяналтад байдаг уг телевиээр БНСУ-д ард иргэд нь эрx баригчдынxаа засаглалыг эсэргүүцэж байгааг дурдаад нөxцөл байдал энэ xэвээр үргэлжилбэл ноцтой xямралд xүрч болзошгүй гэж мэдээлэв.
БНАСАУ-ын KCNA телевизээр: АНУ-ын утсан xүүxэлдэй болоx тоглоомны эрx баригчид Юн Сүк Ёл, Xан Дук Су нарыг Өмнөдийн ард иргэд эсэргүүцэн тэмцэж байна.
Энэ нь Өмнөдийг нийгэм, улс төрийн ноцтой xямралд xүргэж болзшгүй юм. АНУ-ын дагуул болсон утсан xүүxэлдэйн засаглалтай Өмнөдийн удирдлагуудын гаргасан ноцтой алдаа нь улс төрийн xямралыг улам гүнзгийрэx төлөвтэй байна” гэжээ.
Эx Сурвалж: Kcnawatch.org