Олон нийтийн цахим сүлжээд “өнөөдөртөө багтан Тээврийн хэрэгслийн татвараа төлбөл өмнө мөрдөж байсан буюу бага дүнгээр татвараа төлөх боломжтой. Ирэх даваа гарагаас нэмэгдүүлсэн дүнгээр буюу тав дахин нэмэгдүүлсэн тарифаар төлнө гэсэн мэдээлэл” иргэдийн анхаарлыг татаж, олон хүн Ибаримт аппликейшнээрээ татвараа төлжээ.
Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад, “Програмын шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн тээврийн хэрэгслийн татварын нэхэмжлэх өмнө мөрдөгдөж байсан тарифаар Ибаримт аппликейшнээ нээхэд очсон. Үүнийг иргэд хуучин тарифаар нь төлнө гэж ойлгоод төлсөн байна. Гэхдээ програмын шинэчлэл хийгдсэний дараа шинэчилсэн тариф мөрдөгдөхөөр нэхэмжлэх нь нэмэгдсэн тарифаар очих болно. Ингэхээр өнөөдөртөө багтаан төлбөл хуучин тарифаар төлчихөж байгаа гэсэн үг биш дутуу төлсөн татварын тань үлдэгдэлийн нэхэмжлэх дахиад ирнэ.” гэлээ.