Энэ оноос эхлэн Аймгийн баяр наадам болон Бүх цэргийн баяр наадамд барилдаад шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно. Тодруулан хэлбэл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд 2023 оны долоодугаар сарын 7-нд ийм заалт нэмсэн байдаг.
Допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих нь хуулиараа Засгийн газрын эрх. Тэгэхээр 21 аймгийн баяр наадамд шөвгөргөсөн 84 бөх, Бүх цэргийн баяр наадам жилд нэг удаа болдог гэхээр нийт 88 бөхөөс жил болгон допингийн шинжилгээ авдаг болох нь. Энд шаардагдах төсвийг тэгэхээр Засгийн газар батлах нь ээ.
Хэрэв шөвгөрсөн бөх допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцдог.
Харин шинжилгээ өгөөд, хориглосон бодис илэрсэн бол В сорьцоо шинжлүүлж болно. В сорьцын шинжилгээний төлбөрийг тухайн бөх өөрөөсөө төлөх юм.
Unen shudarga avch bval boloodooo