Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалтай, Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Аюурсайхан, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар, шүүгдэгч И.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран, шүүгдэгч О.Дагвадорж, шүүгдэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Т.Аюурсайхан нарын 11 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:
шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Ингээд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.
ingjaagad heregsehgvi bolood shaanaa sda ayursaihan chin naag hiiwel bi yrina shvv ntr gd garuudiiga hurts shig atslaad bsn bzde