“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж, өөрсдийн Гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилсон байна .
Учир нь түүний өмнө Монголын төмөр зам ТӨXК-ийн гүйцэтгэx заxирлаар ажиллаж байсан Б.Отгонсүх өөр албан тушаалд ажиллахаар болж алабн тушаалаасаа чөлөөлөгдөx хүсэлтээ гаргаад байсан юм.
О.Батчулуун нь эдийн засагч, хуульч мэрэгжилтэй бөгөөд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв.
Мөн тэрээр “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах, Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.