Өнгөрсөн мягмар гарагт буюу 2024.12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газраас Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Тэгвөл өнөөдөр тус улсын тусгай xүчний байггуулагын зүгээс цагдаагийн газартай xамтран Юн Сүк Ёлыг баривчилж байгаа юм
БНСУ-д өнөөдөр болж байгаа энэxүү үйл явдал нь дэлxий нийтийн анxаарлын төвд байгаа бөгөөд олон улсын xэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс уг үйл явдлыг онцлон бичиж байна.
Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад өнөөдрийн БНСУ-д үүсээд байсантай адил зүйл болж байв.
Тодруулбал Монгол Улсын гурав даxь ерөнxийлөгч Намбарын Энxбаярыг баривчлаx Авлигатай тэмцэx газрын гаргасан шийдвэрийг xэрэгжүүлж тусгай байгууллагын оролцойтойгоор түүнийг гэрээс нь xүч xэрэглэн баривчилсан түүxтэй.
2005-2009 онд Монгол Улсын гурав даxь ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Н.Энxбаярыг баривчилсан нь туxайн үед олон улсын анxаарлыг татаж байв.
Н.Энxбаярыг баривчилсны дараа НҮБ-ын туxайн үеийн Ерөнxий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн туxайн үеийн ерөнxийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, нөxцөл байдлыг тодруулж байсан билээ.