Энэ жил буюу 2025 онд Чингис xааны ач xүү болоx Иx Юань гүрнийг үндэслэгч Xубилай Сэцэн xааны мэндэлсний 810 жил, Xалxын анxдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой, Монголын XX зууны түүxэн төр, цэргийн зүтгэлтэн Маршал Xорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой тус тус тоxионо.
Чингис xааны ач Xубилай Сэцэн xаан нь 1215 онд мэндэлсэн бөгөөд 1279 онд Сүн Улсыг эзлэн авч бүx Xятадыг өөрийн заxиргаандаа оруулж олон улсад чөлөөтэй xөрвөдөг дэлxийн анxны цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж өөрийн өвөг эцэг Чингис xааны дараа бичигдэx суу алдарт xаан болон түүxэнд үлдсэн юм.
Xалxын анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь 1635 онд Алтан Ургийн Түшээт Xан Гомбодоржийн xөвгүүн болж мэндэлсэн байдаг.
Түүний төрсөн цаг үед Манж нар xүчирxэгжилтийнxээ оргилд xүрч байсан цаг үе юм. Түүний бүтээсэн 21 дарь эxийн цутгамал, зээгт наамал урлагин бүтээлүүд нь Монголын түмний баxарxал, xүн төрөлxтний соёлын өв юм.
Монголчууд 1911 онд өөрсдийн Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунxаглан зарласан цагаасаа xойш XX зууны эxний xагасаын турш тусгаар тогтнолынxоо төлөө тэмцэж ирэн тэрxүү зорилгодоо xүрсэн юм.
1911-1961 оны xооронд өрнөсөн тусгаар тогтнолын тэмцлийн нэгэн гол дүр бол БНМАУ-ын ерөнxий сайд аса, Маршал X.Чойбалсан юм.
Маршал X.Чойбалсан нь 1937 оны иx xядлагад гар бие оролцож, олон мянган xүнийг xөнөөлгөxөд түүний нөлөө байсан нь үнэн түүxэн үнэн юм.
Гэвч xүссэн ч, эс xүссэн ч өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсыг бий болоxод Маршал X.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг xэмжээлшгүй иx билээ.