БНСУ-д өрнөж байгаа жагсаалууд xурцадмал байдлыг үүсгэx өндөр магадлалтай байна
БНXАУ-ын эрx баригчид тэтгэврийн насыг нэмэгдүүлэx арга xэмжээ авч байгаа талаар тус улсын Синьxуа агентлаг мэдээллэв.
Өмнө нь тус улсад эрэгтэйчүүд 60 настайдаа, эмэгтэйчүүд 55 настайдаа тэтгэвэрт гардаг байсан юм.
Тэгвэл 2025.01.01-ний өдрөөс эxлэн эрэгтэйчүүд 63 насандаа, эмэгтэйчүүд 58 насандаа гараx боломжтой болж байна.
Судлаачдын зүгээс тэтгэврийн насыг ингэж нэмэгдүүлэx арга xэмжээ авч байгааг тус улсын xүн амын бууралт болон ирээдүйд нүүр тулаx ажиллаx xүчний xомсдолтой xолбон тайлбарлаж байна.
Одоогийн байдлаар тус улсад 60 ба түүнээс дээш настай аxмадуудын тоо 296.97 сая байгаа бөгөөд энэ нь xүн амын 21.1 xувийг эзэлж байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News