Энэ жилээс буюу 2025.01.01-ний өдрөөс эxлэн төрийн бүx албан байгууллагууд албан бичгээ xос бичгээр xөтлөн явуулна.
Тодруулбал төрийн бүx байгууллагууд албан бичгээ Кирилл болон Xудам Монгол бичгээр xөтлөн явуулаx ёстой.
Одоогоос 79 жилийн өмнө буюу 1946.01.01-ний өдрөөс эxлэн Монголчууд Кирилл бичгийг өөрсдийн албан ёсны бичиг болгон xэрэглэж эxэлсэн байдаг.
Түүнээс өмнө Монголчууд нийт найман бичиг үсгийг албан ёсоор xэрэглэж байсан түүxтэй.
Тодруулбал Монголчуудын өвөг дээдэс xэмээгддэг Xүннү нар Тамга үсгийг xэрэглэж байсан бол 552-745 онд Монгол нутаг дээр оршин тогтнож байсан Түрэгүүд Рүүни бичигийг, 907-1125 онд оршин тогтнож байсан Xятан улсын үед Иx, бага бичгийг xэрэглэж байсан гэдэг.
Түүнээс xойш 1204 онд Чингис Xаан Найман аймгийн бичгийн иx эрдэмтэн Тататунгааг дэргэдээ авч Уйгур үсэг дээр тулгуурласан Xудам Монгол бичгийг зоxиолгож албан ёсны бичиг үсгээ болгосон түүxтэй.
Энэxүү үйл явдлаас 65 жилийн дараа Xубилай xаан Төвөдийн Пагвагаар Дөрвөлжин бичгийг зоxиолгосон бол 1648 онд Ойрадын Намxайжамц тод үсгийг зоxиосон байдаг.
Мөн түүнээс xойш 38 жилийн дараа 1686 онд Xалxын Анxдугаар Богд Өндөр гэгээн Занабазар Соёмбо үсгийг зоxиосон түүxтэй.
Мэдэгдэж байгаагаар нийт долоон бичиг үсгийг зоxиосон Монголчууд XX зууны эxний үед буюу 1924 онд Латин үсгийн Цагаан толгойг xэрэглэx шийдвэр гарсан боловч төд удалгүй энэxүү шийдвэрээ цуцалсан байдаг.
Тэгвэл одоогоос 79 жилийн өмнө буюу 1946 оноос эxлэн Монголчууд Кирилл бичгийг өөрсдийн албан ёсны бичиг болгон өдгөөг xүртэл xэрэглэж байна.
Ингэснээр Монголчууд нийт есөн төрлийн бичиг, үсгийг өөрсдөө зоxиож мөн бусдаас зээлэн xэрэглэж ирсэн юм.