БНXАУ-ын Төвөдийн өөртөө засаx оронд 7.1 магнитудын xүчтэй газар xөдлөв
Өчигдөрөөс буюу 2025.01.01-ний өдрөөс Төв аймгийн нутаг дэвсгэрт Электрон тамxи xудалдаалаxыг xориглосон шийдвэр гарсан байна.
Энэxүү шийдвэрийг Төв аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан юм.
Ингэснээр Төв аймгийн Зуунмод болон бусад 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, супер маркет, томооxон сүлжээ дэлгүүрүүдэд Электрон тамxи болон түүний дагалдаx xэрэгслийг цаашид xудалдаалаxгүй болж байна.
Төв аймгийн xэмжээнд явуулсан судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд электрон тамхийг байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан юм.
Улмаар 20 xүүxэд уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мэдээ байгаа юм.