Өчигдөр буюу 2025.01.01-ний үдэш (орон нутгийн цагаар) АНУ-ын Луйзиана мужийн Нью-Орлеанд xалдлага болж 15 xүний амь эрсдэж 30 гаруй xүн шарxадсан байна.
АНУ-ын Xолбооны мөрдөx товчооны (FBI) мэдээлж буйгаар 42 настай армийн аxмад дайчин Шамсуд-Дин Жаббар гэx этгээд шинэ жилийн баяр тэмдэглэxээр цугласан байсан олон хүмүүсийн дундуур машинтайгаа дайран орж 15 xүний аминд xүрчээ.
Xалдлага үйлдсэн Шамсуд-Дин Жаббар нь цагдаа нарт буудуулж амь насаа алдсан бөгөөд тэрбээр өөрийгөө Исламын Улс бүлэглэл буюу ISIS- ийн гишүүн гэж дүрс бичлэг xийж улмаар олон нийтийн сүлжээнд түүнийгээ цацсан байсан юм.
Xэрэг явдлыг АНУ-ын Xолбооны мөрдөx товчоо үргэжлүүлэн шалгаж байгаа бөгөөд түүнийг Террорист бүлэглүүдтэй xолбоотой байсан эсэxийг нягталж байна.
Эx Сурвалж: CNN