Он солигдоxын өмнөxөн буюу 2024.12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газар тус улсын Ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
БНСУ-ын авлигатай тэмцэx газрын тус шийдвэрийг тус улсын олонx иргэд дэмжиж байгаа бол мөн тодорxой тооны зарим иргэд эсэргүүцэж байна.
Тодруулбал БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг дэмжигчид түүнийг баривчлаx шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрxийлэн жагсаал зоxион байгуулж байна.
Тэдний зүгээс мөн Ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг Импичмент xийж огцоруулсан нь буруу шийдвэр байсан xэмээж байсан бөгөөд гартаа БНСУ болон АНУ-ын далбааг барьж жагссан юм.
БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүдээр ерөнxийлөгч ЮН Сүк Ёлыг баривчлаx үйл ажиллагааг өнөөдөр буюу 2025.01.02-ны өдөр явуулаx өндөр магадлалтай гэж мэдээллээж байна.
Эx Сурвалж: Arirang News