АНУ-ын мөрдөн шалгах баг буюу “Boeing” компанийн төлөөлөл багтсан шинжээчид мягмар гараг /2024.12.31/-т Өмнөд Солонгост 179 хүний амийг авч одсон онгоцны ослын газрыг шалгаж, тус улсын агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх “Boeing 737-800” загварын онгоцонд аюулгүй байдлын үзлэг хийлээ.
Өмнөд Солонгосын “Jeju Air” хямд өртөгтэй агаарын тээврийн компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байсан “Boeing 737-800” онгоцны 181 зорчигчдын хоёроос бусад нь ням гарагт болсон ослоор амь үрэгдсэн билээ. Дүрс бичлэгнээс харахад онгоц буух тоноглолгүй буюу дугуйгаа буулгахгүй их биеэр газардах үед өмнөд Муан олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасыг даван, бетонон хашааг мөргөж газардаж дэлбэрсэн.
Онгоц хөдөлгүүрийн асуудалтай байсан бөгөөд урьдчилсан шалгалтын үр дүнд нисгэгчид газрын хяналтын төвөөс шувуутай мөргөлдөх эрсдэлийн талаар анхааруулга хүлээн авч, ослын дохио өгсөн болох нь тогтоогдсон.
Гэсэн ч, олон шинжээчид буух тоноглолын асуудал ослын үндсэн шалтгаан болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Аssociated Press
ГАДНЫ БОЛСОН ОСЛЫГ УЛАЙ ҮЗСЭН ЭЛЭЭ ШИГ БИЧИЖ БАЙХААР ӨӨРИЙНХӨӨ МИАТ-ЫН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫН ТАЛААР ОДООНООС АСУУЖ СУДАЛЖ БИЧЭЭЧ… ДАНДАА ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ХУДЛАА СҮРЖИГНЭЦГЭЭНЭ.