Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч асан Жимми Картерын таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 9-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Бид өмнө нь Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгссөн талаар мэдээлсэн. “Би 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийг АНУ-ын нийт нутаг дэвсгэрт үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж байна” хэмээн Цагаан ордны цахим хуудсанд байршуулсан Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
Байдены мэдэгдэлд, “Бидний уй гашууг хуваалцаж буй Дэлхийн бүх хүмүүсийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэжээ. Жимми Картер нь 100 насандаа таалал төгссөн ба түүний нас барсан шалтгааныг зарлаагүй ч тэрээр хорт хавдрын эмчилгээнд удаа дараа орж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.