Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний орой “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолтыг нийслэлээс зохион байгуулдаг. Өнөөдөр 21:00-00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд тус арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэа аж. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм байна.
Мөн тоглолт дууссаны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд үйлчлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөжээ.