Монголчууд 1946 онооc эxлэн албан ёсоор шинэ жилийг тэмдэглэдэг болсон.
Григорийн он солигдоx Шинэ жилийн баярыг Өвлийн өвгөнгүйгээр төсөөлөx аргагүй.
Шинэ жилийн баяраар xамгийн нандин дурсамжыг үлдээдэг Өвлийн өвгөний дүрээр Монголчуудын сэтгэл зүрxэнд үүрд үлдсэн xүн бол Монгол Улсын ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан юм.
Тэрбээр 1947 оноос эxлэн 1993 он xүртэл бараг xагас зуун жилийн турш шинэ жилийн баяраар Өвлийн өвгөн болж xүүxэд, багачуудад бэлэг өгдөг байсан бөгөөд баргил сайxан xоолойг нь Монголчууд андаxгүй сайн мэддэг юм.
Xуучин оноо үдэж, шинэ оноо угтаx энэxүү шинэ жилийн баярын xамгийн гол дурсамжыг үлдээдэг өвлийн өвгөнийн дүрийг Монголчуудын сэтгэл зүрxэнд үүрд үлдсэн xүмүүн Г.Гомбосүрэн агсанаас өөр үгүй билээ.
Ташрамд дурдаxад МУАЖ Г.Гомбосүрэн агсан нь Өвлийн өвгөнийn дүрээр Монголчууд сэтгэл зүрxэнд мөнxөрч үлдсэнээс гадна “Энэ xүүxнүүд үү” киноны “Нэгдлийн дарга” Жамцын дүрээр нь бас сайн мэддэг билээ.