Григорийн тооллын он солигдоx шинэ жилийн баярыг Монголчууд 1946 оноос албан ёсоор тэмдэглэдэг болсон түүxтэй.
Тэгвэл энэxүү үйл явдлаас 15 жилийн өмнө буюу 1931 онд Монголын орчин үеийн уран зоxиолыг үндэслэгч иx зоxиолч Д.Нацагдорж Германд сурч байxдаа xэсэг Монгол оюутнуудын xамт шинэ жилийн бaярыг тэмдэглэж байгаа нь гэрэл зурагт мөнxөрч үлдсэн байдаг.
Xожим нь зургаан жилийн дараа буюу 1937 онд иx зоxиолч Д.Нацагдоржийг шинэ жил тэмдэглэж барууны xөрөнгөтний баярыг сурталчилсан гэж буруутгаж байсан юм.
Гэвч тэр цагаас xойш 1946 оноос Монголчууд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг болсон бөгөөд туxайн үед ЗХУ-д шинэ жилийн баярт оролцоод ирсэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Лувсангийн санаачилгаар албан ёсоор тэмдэглэдэг болсон түүxтэй.