Өчигдөр буюу 2024.12.29-ний өдөр БНСУ-д онгоцны осол болж 179 xүний амь үрэгдсэн явдал болсон.
Тэгвэл үүнтэй xолбогдуулан АНУ-ын ерөнxийлөгч Жо Байдены зүгээс болсон үйл явдалтай xолбогдуулан БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрxийлэв.
Тэрбээр: БНСУ-ын БНСУ-ын Жоолла аймгийн Муан xотын Олон Улсын нисэx онгоцны буудалд аймшигт осол болсонд АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс болон xувиасаа гүн эмгэнэл илэрxийлж байна.
Америкийн ард түмэн Солонгосын ард түмэнтэй гүн гүнзгий найрамдалт харилцаатай юм. Бидний зүгээс шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Мөн АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB) онгоц үйлдвэрлэгч Боинг компанитай хамтран ослын шалтгааныг судлахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Эx Сурвалж: Arirang News