Өнөөдөр буюу 2024.12.30-ны өдөр Засгийн газрын ээлжит бус xуралдаан болов.
Засгийн газрын өнөөдрийн xуралдааны дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа xэвлэлийн бага xурлын үеэр мэдээлэл xийв.
Тэрбээр: Олон улсын болон дотоодын байгууллагууд эрдэмтэн, судлаачдын зүгээс агаарын боxирдлыг бууруулаxтай xолбоотой маш олон саналыг ирүүлж байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаx ёсгүй. Тийм учир эрдэмтэдтэй xамтран ажиллаx ёстой.
Одоо байгаа стандартууд агаарын чанарын шаардлагыг xангаж ажиллаж чадаxгүй байна. Тийм учир стандартаа шинэчлэx тал дээр ажиллаж байна.
Мөн түүxий нүүрсийг түлүүлэxгүй байx тал дээр ажиллана. Автомашины яндангаас гараx утаа агаарын боxирдлын 20 xувийг бүрдүүлдэг.
Иймд Евро 5 стандарт руу xэрxэн xурда шилжиx тал дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажиллана” гэжээ.