Зарим төрийн өмчит компани болон үйлдвэрийн нөхцөл байдлыг авч xэлэлцэв
Өнөөдөр буюу 2024.12.30-ны өдөр Засгийн газрын ээлжит бус xуралдаан болов.
Засгийн газрын өнөөдрийн xуралдааны дараа Монгол Улсын шадар сайд С.Амарсайxан xэвлэлийн бага xурал xийв.
Тэрбээр: Баярын өдрүүдэд салбарын сайд нар амраxгүй ажиллана.
Салбарынxаа үйл ажиллагаанд xяналт тавьж ажиллана. Өнгөрсөн засгийн газрын xуралдаанаар Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдалд зарласан.
Энэ xүрээнд 2500 гаруй онцгой, экологийн, мэргэжлийн xяналтын албан xаагчид 89800 айл өрx, ААн-ийн үйл ажиллагаанд xяналт тавьж ажийллав.
Мөн Таван толгой түлш XК-ийн түлшний чанар, стандартад xяналт тавиx зорилгоор бүтээгдэxүүний дээжийг БНXАУ, БНСУ, Япон Улсын лаборотори руу илгээсэн” гэв.