“Эрдэнэс Монгол” нэгдлийн томилолтын баг бүрэлдэхүүн энэ сарын 18-23-ны өдрүүдэд харьяа 9 компанийн уурхай, үйлдвэрийн газруудад ажиллалаа.
Тодруулбал, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл байдал, геологи хайгуул, ашиглалт олборлолт, баяжуулалт, боловсруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт зэрэг чиглэлээр мэдээлэл солилцон, зарим хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлд санал шийдэл боловсруулан хамтран ажиллалаа.
Томилолтын үр дүнд хийгдэх ажлууд, тэдгээрийн үр дүнг нэгдлийн бүрэлдэхүүний компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зөвлөлдөх уулзалтаар ярилцаж дүгнэх юм.