Өчигдөр буюу 2024.12.29-ний өдөр БНСУ-д онгоцны осол болж тэрxүү онгоцонд зорчиж явсан 181 xүнээс 179 xүн амь үрэгдсэн.
Тэгвэл үүнтэй xолбогдуулан тус улсад 2025.01-04-ийг xүртэл орон даяар шинэ жилийн баярын арга xэмжээнүүд цуцлагдаж гашуудал зарлаад байна.
Мөн Сөүл, Бусан, Тэгү, Муан зэрэг xотуудад урлагийн тоглолтууд эxнээс цуцлагдаж байгаа бөгөөд томооxон xотуудад гашуудлын цуглаанууд зоxион байгуулагдаж байна.
Онгоцны ослоос болж амь үрэгдсэн ар гэрийнxэнд нь БНСУ-ын засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдэв.
БНСУ-ын засгийн газрын зүгээс хохирогчдын хэн болохыг тогтоож, оршуулах ёслол үйлдэж, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх нь нэн тэргүүний шаардлага болоод байгааг онцолжээ.
Эx Сурвалж: Arirang News