Зарим төрийн өмчит компани болон үйлдвэрийн нөхцөл байдлыг авч xэлэлцэв
АНУ-д орон гэргүй хүмүүсийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрч, 770 мянган хүнээс давжээ. Энэ талаар АНУ-ын Орон сууц, хот байгуулалтын яамнаас мэдээлснийг “Bloomberg” агентлаг эш татан мэдээллээ. 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлт өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад 18 хувиар өсчээ. Энэ бол түүхэн дэх хамгийн дээд түвшин юм.
Үүний зэрэгцээ, хүүхэдтэй орон гэргүйчүүдийн тоо 39 хувиар нэмэгдсэн гэж тус яамны тайланд дурджээ. Орон гэргүй гэр бүлийн тоо нэмэгдэх үзэгдэл нь хямд төсөр орон сууцны хомсдол, инфляци, цалингийн өсөлт зогсонги байдалд орсонтой холбоотой гэгдэж байна. Мөн, гэр оронгүй болохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нотолгоонд суурилсан үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг яамны тайланд онцолжээ.
Дөрвөн сая хүн амтай Лос Анжелес хотод гэхэд орон гэргүй хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа аж. Коронавируст цар тахлын өмнө тус хотод орон сууц шаардлагатай 40 мянга гаруй иргэн бүртгүүлж байсан бол 2023 он гэхэд Лос Анжелес хотын орон гэргүй хүмүүст туслах албаны (LAHSA) тайланд дурдсанаар гудамжинд амьдардаг хүмүүсийн тоо 50 мянгаас давжээ.
Эх сурвалж: Bloomberg
Харуудын хороололд маш их байдаг . Манайхаар улныхан ихэвчлэн харууд болон хар тамхичид гудамжиндаа л