АНУ-ын хүн ам 2024 онд 1 хувиар өссөн нь 2021 оноос хойшхи хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт болсныг АНУ-ын хүн ам зүйн тооллогын газраас мэдээллээ.
2024 оны хувьд АНУ-ын хүн ам 340 сая гаруйд хүрсэн байна.
Хүн амын хамгийн том өсөлт бусад бүс нутгуудын нийт өсөлтөөс илүү өмнөд мужуудад илүү ажиглагдсан ба 1.8 сая хүнээр өссөн үзүүлэлттэй гарчэ.. Техас мужид гэхэд л хүн ам 563,000-аар, Флорида мужид 467,000-аар өсчээ.
Хувиар хамгийн их өсөлттэй байсан бүс нутагт Колумбийн дүүрэг тооцогдсон буюу 2.2 хувиар өссөн аж.
Хүний шилжилт хөдөлгөөнөөр АНУ-д орж ирсэн нийт хүн амын тоо 2.8 сая гаруй болжээ. Энэ бол тус улсын 16 мужид гадаадын цагаач иргэд хүн амын өсөлтөд ингэж нөлөөлөөгүй тэдгээр мужуудад хүн амын тоо буурах байсан хэмээн “Brookings Institution”-ийн хүн ам зүй судлаач Уильям Фрей тооцолсныг “Associated Press” агентлаг мэдээлэв.
Миссисипи, Вермонт болон Баруун Виржини мужуудад хүн ам багассан ч ач холбогдол өгөхөөр хэмжээний бууралт биш аж. Сонирхуулахад, 2024 онд АНУ-д шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нас баралтын тооноос 519,000-р илүү гэсэн статистик байна.
Эх сурвалж: Associated Press